Улаанбаатар хот гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ

2026-02-06 20:001min
20260206-200032-file.jpeg
Улаанбаатар хотын гэр хорооллын 800 өрхийг нарны эрчим хүчээр хангах, батарей хуримтлууртай бичил сүлжээ байгуулах төслийг 2027 онд хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл” хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь гэр хорооллын 800 өрхийг төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбож, нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ, шийдлийг турших замаар сэргээгдэх эрчим хүчээр халаах зорилготой юм.

Төслийн хүрээнд 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээг байгуулж, 800 өрхөд цахилгаан халаагуур болон 80 кВт-аас 1000 кВт хүртэл хүчин чадалтай батарей хуримтлууртай нарны хавтанг суурилуулах юм.

Төслийг 2027 оны 12 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг цэвэр эх үүсвэрээр нэмэгдүүлэх жишиг загвар болохыг онцолжээ.