Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлттэй зорчих картын үйлчилгээ НҮНТ-ээр дамжуулан явагдаж байна

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих “U Money” картыг “Улаанбаатар смарт карт” ХХК-д хүлээлгэн өгснөөр карт шинээр авах, сунгуулах, гэмтээсэн тохиолдолд дахин авах үйлчилгээг одоо Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд (НҮНТ) гүйцэтгэж байна.
Энэхүү үйлчилгээг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас албан ёсоор мэдээлжээ. НҮНТ-ийн салбарууд болон холбогдох утасны дугаарууд нь Дүнжингарав (7575-1200), Драгон (7577-1200), Мишээл (7585-1200), 3,4 хорооллын Имарт (7505-1200), Баянхошуу (7510-1200), Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо дахь Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв (7585-1300) юм.
Мөн энэ онд нийслэлийн төсвөөс ахмад настай иргэдэд олгох унааны нөхөн олговорт 34 тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
