Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 12-нд олгоно

2026-02-02 11:001min
20260202-110029-file.jpeg
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас 2026 оны хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийн хуваарийг танилцуулж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 12-нд олгохоор болсныг мэдэгдэв.

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас 2026 оны хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.

Тус хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100,000 төгрөгийн хэмжээтэйгээр энэ сарын 12-нд олгохоор болжээ.

Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг мөн энэ сарын 12-нд олгох юм байна.