Дархан аварга Хорлоогийн Баянмөнх 82 нас хүрлээ

Дархан аварга Хорлоогийн Баянмөнх өнөөдөр 82 нас хүрлээ. Тэрбээр 1944 оны 2 дугаар сарын 2-нд БНМАУ-ын Увс аймгийн Хяргас суманд төрсөн бөгөөд анх Сүхбаатар нэртэй байсан ч 6 настайд нь Баянмөнх гэж нэрлэгдсэн байна.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ-ын гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор юм.
Тэрбээр 1975 онд ЗХУ-ын Минск хотод болсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн бөгөөд 1972 оны Мюнхенгийн зуны Олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Монгол Улсын чөлөөт бөхийн 14 удаагийн аварга юм.
Х.Баянмөнх үндэсний бөхөөр 10-аас дээш удаа түрүүлсэн хоёрхон бөхийн нэг бөгөөд 1968, 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлжээ. Тэрбээр 1963 онд Улсын начин, 1966 онд Улсын арслан, 1968 онд Улсын аварга, 1971 онд Дархан аварга цол хүртсэн байна.
Улсын наадмын барилдаанд 10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн амжилттай. Цагаан сарын барилдаанд 8 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн.
Түүнчлэн 1974 онд Улаанбаатарт болсон ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болсон. 1975 онд Минскт болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн.
Азийн аварга шалгаруулах анхны тэмцээнд 1973 онд -100 кг-д түрүүлж, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль авсан.
Түүний спортын амжилтууд нь Монгол үндэсний бөхийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
