Сонгинохайрханд гар утас булаасан этгээдийг эрэн сурвалжилж байна
2026-02-01 14:301min

Сонгинохайрхан дүүрэгт айлын хаалга тогшин орж гар утас булаасан этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр айлын хаалга тогшин орж, өвөр дээр байсан гар утсыг нь авч зугтсан этгээдийн талаар дуудлага иржээ.
Шалгалтын ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 45 настай Ү-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних хүн гар утсыг нь авч зугтсан болохыг тогтоосон байна. Уг хэргийг иргэн М үйлдсэн болохыг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд иргэдийг ганцаараа байх үедээ танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, бага насны хүүхдэдээ анхааруулж сэрэмжлэхийг зөвлөж байна.
