“The MongolZ” баг “FURIA” багтай тоглоход бэлэн байна

Цахим спортын “CS2” төрлийн “IEM Krakow” тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 31-нд тэмцээний хоёрдугаар шат эхэлж, дэлхийн чансааг тэргүүлэгч багууд тоглолтоо хийлээ.
“The MongolZ” баг “cobrazera” гэгддэг шинэ гишүүнээ бүрэлдэхүүндээ нэгтгэн, улирлын эхний тоглолтоо “G2” багийн эсрэг хийж 0-2 харьцаатай хожигдсон байна. Тоглолтод “The MongolZ” багийн “910” тоглогч нэмэх үзүүлэлтээрээ сайн тоглосон бол “cobrazera” 24-33 гэсэн K/D үзүүлэлттэй байв.
“G2” багийн талд Испанийн мэргэн бууч “SunPayus” 32-22, туршлагатай “huNter-” 37-24 гэсэн үзүүлэлттэй тоглож, багийг манлайлсан байна. “G2” баг одоогоор гурав тоглож, нэг ч хожигдолгүй байна.
Эхний мап болох “Dust2” дээр “G2” баг 13-2 харьцаатай хожсон бол дараагийн “Ancient” мап дээр “The MongolZ” баг сайн эхэлсэн ч тэргүүллээ удаан хадгалж чадаагүй. Чухал мөчид 2 vs 1 раунд алдаж, эсрэг багт цувралыг дуусгах боломж олгосон байна.
Өнөөдөр 23:30 цагаас “The MongolZ” баг Бразилын “FURIA” багтай тоглоно. “FURIA” баг өчигдөр “FUT” багт хожигдож, чансаагаа бууруулсан бөгөөд хоёр багийн хожсон нь тэмцээнээ үргэлжлүүлж, хожигдсон нь тэмцээнээс гарна.
Хоёр баг өнгөрсөн жил долоон удаа учраа тааран тоглож, “FURIA” сүүлийн дөрвөн тоглолтод дараалан ялалт байгуулж, 4-3 харьцаатай байна.
