Монголын хууль сахиулах байгууллагын баг Дубайд олон улсын SWAT тэмцээнд оролцоно
2026-02-01 16:011min

Дубайд болох “SWAT Challenge-2026” олон улсын тэмцээнд Монгол Улсын хоёр тусгай ажиллагааны баг оролцохоор болжээ. Тэмцээн нь хууль сахиулах байгууллагуудын мэргэжлийн ур чадварыг шалгадаг.
“SWAT Challenge-2026” олон улсын тэмцээн энэ сарын 7-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдана. Тус тэмцээнд дэлхийн 51 улсын хууль сахиулах байгууллагын тусгай ажиллагааны нэгжүүдийн 117 баг оролцохоор бүртгүүлсэн байна.
Монгол Улсаа төлөөлөн Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар болон Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн хоёр баг анх удаа оролцож байгаа нь онцлог юм.
“SWAT Challenge” тэмцээн нь Assault, Tactical, Officer Rescue, Tower Event, Obstacle Course зэрэг бодит нөхцөлд суурилсан олон төрлийн сорилттой бөгөөд эдгээр нь багийн уялдаа холбоо, хурд, стрессийн үед шийдвэр гаргах чадвар болон тактикийн бэлтгэлийг шалгадаг.
