Ажлын стрессийг гэртээ гаргахгүй байх аргууд

2026-02-01 20:011min
20260201-200059-file.jpeg
Ажлын стрессийг гэртээ гаргахгүй байх нь бие, сэтгэл санаа, гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөтэй. Тухайлбал, ажлын муу явдлыг мартаж, бухимдлаа гэртээ бус найзтайгаа хуваалцах, кофены хэрэглээ, гүнзгий амьсгаа авах, хөгжим сонсох, сошиал медиаг багасгах зэрэг арга хэрэглэх нь үр дүнтэй.

Ажлын стресс нь хүний бие, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн харилцаанд ч муугаар нөлөөлдөг.

Стрессийг гэртээ гаргахгүй байх хамгийн эхний арга нь “өнөөдрийг өнөөдөрт нь үлдээх” явдал юм. Өдөржин ажиллаж ядарсан тархи, биеэ амрааж, ажлын таагүй явдлуудаа мартаж гэр бүлдээ эерэг энерги авчрах хэрэгтэй.

Хэрэв ажлын хамт олонтойгоо харилцаа муутай, даргатай маргалдсан бол түүнийг гэртээ бус, итгэлтэй найзтайгаа хуваалцах нь зүйтэй. Ингэснээр дотроо хуримтлагдсан бухимдлаас сэргийлж, гэр бүлийн маргаанаас зайлсхийж болно.

Өөрийгөө тайвшруулахын тулд яагаад бухимдсан шалтгаанаа эргэцүүлэн бодох нь чухал. Засаж болох асуудлыг шийдэх, засах боломжгүйг хүлээн зөвшөөрөх нь уур бухимдлыг багасгахад тусална.

Уур бухимдлын үед кофены хэрэглээ мэдрэлийн системийг тайвшруулахад тусалдаг тул кофе уухыг зөвлөж байна.

Гэртээ ирээд гүнзгий амьсгаа авч, гаднах орчныг анзаарах нь сэтгэл санааг тайвшруулдаг.

Ажлын стрессийг гэр бүл, аз жаргалтай харилцаанаасаа дээгүүр тавихгүй байх нь чухал бөгөөд амар амгалан орчинд байхыг эрмэлзэх хэрэгтэй.

Хөгжим сонсох нь сэтгэл санааг тайвшруулахад тусалдаг. Уур бухимдлын үед рок хөгжим, эсвэл нам гүм төгөлдөр хуурын ая сонсохыг санал болгоно.

Сошиал медиаг хэрэглэхийг багасгах буюу бүр ашиглахгүй байх нь сэтгэл санааг тогтворжуулахад дэмжлэг үзүүлдэг. Гэртээ ирээд утсаа хол тавьж, гэр бүлийнхэнтэйгээ харилцаж, ном унших зэрэг тайвшрах арга хэрэглэх нь зүйтэй.