“Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээ эхэллээ

2026-01-31 13:001min
20260131-130053-file.jpeg
“Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээ 14 дэх жилдээ зохион байгуулагдаж, Монголын өвлийн улирал, соёлыг сурталчилан таниулах, аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм.

“Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээ 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой юм.

Наадам нь Монголын өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, өвөрмөц соёлыг сурталчлах, залуу үед өвлүүлэх, мөн өвлийн экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, спортлог амьдралын хэв маягт уриалах ач холбогдолтой.

“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” арга хэмжээ Скай резорт цанын баазад 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцож байгаа бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казахстан, АНУ зэрэг орны Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцож байна.