Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоожээ

2026-01-31 13:301min
20260131-133027-file.jpeg
Баян-Өлгий аймагт насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан таслан зогсоосон талаар мэдээллээ.

Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлэн таслан зогсоосон байна. Хүйтний улиралд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учирч болзошгүй тул уг зөрчлийг шуурхай таслан зогсоож, холбогдох хүмүүст хууль, эрх зүйн шаардлага тавин ажилласан гэж мэдээллээ. Мөн иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийн эрхийг хүндэтгэх, насанд хүрээгүй хүүхдээр зам дагуу худалдаа, наймаа эрхлүүлэхгүй байх талаар анхааруулга, зөвлөмж өгч, цаашид ийм төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө хүргэжээ.