Багш нарын цалингийн бүтцийг шинэчлэн 50 хувиар нэмэгдүүлнэ

Боловсролын яам багш нарын цалингийн шинэ бүтцийн талаар мэдээлэл өглөө. Дэд сайд Д.Гантулгын мэдээлснээр, цалингийн бүтцийг үндсэн цалин 70 хувь, нэмэгдэл 30 хувь байхаар өөрчилж, ур чадвар, унаа, хоолны нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэх бодлого баримталж байна. Энэ өөрчлөлтөөр нийслэлийн залуу багш нарын цалин 50 хувиар нэмэгдэх бол ур чадварын нэмэгдэл авдаг багш нарын цалин бага зэрэг нэмэгдэх юм. Дунджаар цалин 750 мянган төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолжээ. Цалингийн шинэ бүтцийг МҮЭ-нд танилцуулж, ойлгуулсан байна.
Цалингийн 50 хувийн нэмэгдлийг энэ сарын цалингийн хамт олгох бөгөөд нэг ч багшийн цалин буурахгүй гэдгийг албаныхан баталж байна. Нийслэлийн багш нарын цалинг нэмэгдүүлэх нь орон нутгийн нэмэгдэлтэй харьцуулахад амьдрах боломжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ юм.
Мөн боловсролын салбарын багш бус мэргэжилтнүүдийн цалин мөн 50 хувиар нэмэгдэх бөгөөд аймаг, нийслэлийн боловсролын байгууллага, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн асуудлыг тусад нь авч үзэхээр төлөвлөж байна. Гэсэн хэдий ч цалин нэмэхгүй гэсэн зүйл байхгүй гэдгийг онцлов.
