А.Отгонбаатарт хурд хэтрүүлсний улмаас жолооны эрхийг 6 сараар хасч, торгууль ногдуулжээ

2026-01-28 15:021min
20260128-150216-file.jpeg
"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар Баянхонгороос Говь-Алтай руу явахдаа хурд хэтрүүлсэн нь батлагдаж, Замын цагдаагаас жолооны эрхийг 6 сараар хасаж, торгууль ногдуулсан байна.

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар автомашинтай Ховд аймаг руу явах замдаа Баянхонгороос Говь-Алтай аймаг орох замд 150 км/цаг хүртэл хурд хэтрүүлсэн нь өөрийн хийсэн бичлэгт тэмдэглэгдсэн байна.

Баянхонгор аймаг дахь Замын цагдаагийн газраас энэхүү зөрчлийг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу А.Отгонбаатарын жолоо барих эрхийг зургаан сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

А.Отгонбаатар уг шийдвэрийн талаар “Баянхонгороос Говь-Алтай хүртэлх зам үнэхээр сайхан байсан тул сэтгэл хөдлөөд, дуу сонсоод хурд хэтрүүлсэн нь үнэн. Шийдвэрийг хүлээн авч байна” гэж мэдэгджээ.