Б.Намсрай UFC-д тулалдах эрхийн төлөө Австралид тулалдана

2026-01-27 20:021min
20260127-200148-file.jpeg
Монголын хөнгөн жингийн тамирчин Б.Намсрай "Road To UFC" тэмцээний шигшээд Шинэ Зеландын Аарон Таутай тулалдахаар болжээ. Тулаан ирэх хоёрдугаар сарын 1-нд Австралийн Сиднейд болно.

Ultimate Fighting Championship (UFC)-д тулалдах эрх авах зорилгоор зохион байгуулагддаг “Road To UFC” тэмцээний дөрөв дэх улирлын шатанд Монголын хөнгөн жингийн тамирчин Батбаярын Намсрай оролцож байна.

Б.Намсрай тэмцээний өмнөх шатанд Японы Ватарү Ямаүчи, БНХАУ-ын Агулали нарыг ялж, одоо шигшээ шатанд Шинэ Зеландын тамирчин Аарон Таутай тулалдахаар болсон байна.

Тэдний тулаан “UFC 325” арга хэмжээний хүрээнд ирэх хоёрдугаар сарын 1-ний Ням гарагт Австралийн Сидней хотод болно.

Аарон Тау нь Индонезийн Рио Тирто, БНХАУ-ын Е Шуай нарыг ялж шигшээд шалгарсан бөгөөд 1993 оны наймдугаар сард төрсөн, 32 настай тулаанч юм.

Мөн “UFC 325” арга хэмжээний гол тулаанд хоёр удаагийн холимог тулааны аварга, Австралийн Александр Волкановски, Бразилын Диого Лопес нар тулалдахаар товлогдсон байна.