Согтууруулах ундаа тусгай зөвшөөрөлгүйгээр худалдах, үйлчлэхийг хориглов
2026-01-27 21:011min

Согтууруулах ундаа тусгай зөвшөөрөлгүйгээр худалдах, үйлчлэх, цахим орчин болон хүргэлтээр худалдахыг хориглож, зөрчил үйлдсэн тохиолдолд торгууль ногдуулна.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй болгоомжтой арга хэмжээ авна. Цахим орчин ашиглан согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, мөн хаягаар хүргэхийг хориглоно.
Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, үйлчилсэн тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тухайн хүнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
