Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 39 жилийн ой тохиож байна

2026-01-27 21:311min
20260127-213105-file.jpeg
Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 39 жилийн ой өнөөдөр тохиож байна. Харилцаа 1987 онд албан ёсоор эхэлж, хоёр тал Элчин сайдын яам нээсэн түүхтэй.

Өнөөдөр Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 39 жилийн ой тохиож байна. 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг АНУ хүлээн зөвшөөрч, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц болон БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гэндэнгийн Нямдоо нар хоёр улсын хооронд “Дипломат харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурж, албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм.

1988 онд АНУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод албан ёсоор нээсэн бол 1989 онд Монгол Улс Вашингтон хотод Элчин сайдын яамаа нээжээ.

1990 онд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Д. Бямбасүрэн АНУ-д анх удаа айлчилсан бөгөөд тухайн онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчилсан байна.

1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбат анх удаа АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн бөгөөд дараа нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон юм.