Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

2026-01-27 14:011min
20260127-140113-file.jpeg
Гол, нуурын мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний даац хангалтгүй тул явган болон автомашинтай зорчихгүй байхыг зөвлөж байна. Цаг агаарын мэдээллийг албанаас авч, мэргэжлийн зөвлөмжийг дагахыг анхааруулж байна.

Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч явган болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна. Гол мөрөн, нуурын мөсөн бүрхүүл нь нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэлтэй бөгөөд мөсний даац хүн, мал болон автомашин тээвэрлэх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байна. Иймээс цаг хожих, зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй. Мөн зорчих чиглэлийн зам маршрутыг сайтар судалж, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.