“Блюбус” ХХК-ийн автобусанд дулаан хангалтгүй байсныг шалгаж торгожээ

Иргэнээс ирсэн гомдлын дагуу “Блюбус” ХХК-ийн 4-063 гарааш дугаартай автобусанд хүйтэн үйлчилсэн тухай асуудлыг холбогдох байгууллага шалгажээ. Тодруулбал, Ч:73 (ТЭЦ4–Зунжин ХТ) чиглэлд үйлчилдэг уг автобус дотор дулаан хангалт муу байгаагаас зорчигчдод хүндрэл учирсан талаар мэдээлэл ирсэн байна. Шалгалтын үр дүнд тухайн автобусанд дулаан хангамж хангалтгүй, зорчигчдод тавигдах үйлчилгээний стандарт зөрчигдсөн нь тогтоогдсон тул “Блюбус” ХХК-ийн хэлтсийн дарга М.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулжээ. Мөн цаашид нийтийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг хангахыг холбогдох албаныхан анхааруулсан байна.
