2026 оны спорт наадмуудын багийн ахлагч нарыг томиллоо

2026-01-27 09:311min
20260127-093025-file.jpeg
2026 онд зохион байгуулагдах дөрвөн том спорт наадамд Монголын багийн ахлагч нарыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл томилжээ. Тэдгээрт Африк дахь Залуучуудын олимп, Азийн элсний наадам, танхимын болон тулааны спортын наадмууд багтана.

2026 онд Олон улсын олимпын хороо (ОУОХ) болон Азийн олимпын зөвлөл (АОЗ)-ийн ивээл дор зохион байгуулагдах дөрвөн томоохон спорт наадамд Монголын багийн ахлагч нарыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл томиллоо.

Анх удаа Африк тивд зохион байгуулагдах Залуучуудын олимпын наадам 2026 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 13-ны хооронд Сенегалын Дакар хотод болно. Монголын багийн ахлагчаар Соёлын сайд Ч. Ундрам ажиллах юм.

“Санъя 2026” Азийн элсний наадам 14 спортын 61 төрөлд зохион байгуулагдах бөгөөд Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав томилогдсон байна.

Мөн 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд спортын 18 төрөлд болох “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадамд Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А. Үйлстөгөлдөр ажиллах юм.