Тамаваши Ичиро Гиннесийн дээд амжилт тогтоолоо

2026-01-27 07:311min
20260127-073033-file.jpeg
Монгол гаралтай сүмо бөх Тамаваши Ичиро 1763 удаагийн барилдаанд тасралтгүй оролцож, Гиннесийн дээд амжилтыг шинэчиллээ.

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж буй монгол гаралтай бөх Тамаваши Ичиро буюу Батжаргалын Мөнх-Оргил дэлхийн Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэрээр мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа нэг ч өнжилгүй дараалан барилдсан бөхөөр тодорч, ийнхүү дэлхийн дээд амжилтын эзэн болсон байна.

Тамаваши Ичиро өнөөдрийн байдлаар нийт 1763 удаагийн барилдаанд нэг ч удаа завсарлалгүй оролцсон байна.

Энэхүү мэдээллийг Японы элчин сайдын яамнаас баталгаажуулжээ.