Өвлийн улиралд малгай өмсөхгүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж анхаарууллаа

2026-01-23 12:001min
20260123-120043-file.jpeg
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өвлийн улиралд малгай өмсөхгүй байх нь чих шуугих, толгой өвдөх зэрэг эрсдэлтэй болохыг анхааруулж, малгай өмсөх, дулаан хувцаслахыг зөвлөжээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өвлийн хүйтэн улиралд малгай өмсөхгүй явах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхаарууллаа. Малгай өмсөхгүй байх нь чих шуугих, хамраас байнга шингэн нус гоожих, толгой өвдөх, хоёр хөмсөгний хооронд дүүрч өвдөх, мөн шүд болон чихээр хатгаж өвдөх эрсдэл үүсгэж болзошгүй юм. Тиймээс хүйтний улиралд гуя, шилбэ дарсан урт куртик өмсөх, өвдөг, шагайнаас дээш гутал өмсөх, малгай өмсөж ороолт зүүх, хөл, гараа хүйтэн зүйлд хүргэхээс сэргийлэх, мөн хүйтэн ус, ундаа уухгүй байхыг зөвлөж байна.