Монголын баг тамирчдын хувцас “Милан–Кортина 2026” өвлийн олимпод бэлэн боллоо

2026-01-23 12:301min
20260123-123032-file.jpeg
Монгол Улсын баг тамирчдын ёслолын болон чөлөөт хувцас “Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцохоор бэлэн болжээ. Монгол тамирчид анх удаа гүйлтийн болон уулын цанын төрөлд оролцоно.

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын ёслолын болон чөлөөт хувцасны хослол бэлэн болжээ.

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана.

Тус олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг, уулын цанын төрөлд ОУХМ Алтанзулын Ариунбат нар анх удаа оролцохоор болсон байна.

Баг тамирчдад амжилт хүсье.