Цагаан сарын буузаа хийхэд ирэх баасан гараг тохиромжтой
2026-01-22 12:301min

Цаг уурын байгууллагын мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд хүйтний эрч сулрах тул цагаан сарын буузаа хийхэд баасан гараг тохиромжтой байна.
Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр ирэх амралтын өдрүүдэд хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр сар хүрэхгүй хугацааны дараа болох гэж байгаа тул иргэд шинэ сарынхаа бэлтгэлийг базааж эхэлжээ. Цагаан сарын бэлтгэл ажлын нэг чухал хэсэг нь баярын ширээний бууз юм.
Агаарын температур буузыг хэр хурдан, удаан хөлдөхөд нөлөөлдөг бөгөөд маргааш буюу баасан гарагт Улаанбаатар хотод оройны 20 цагт -26 хэм байх төлөвтэй байна. Мэдрэгдэх температур нь -32.4 хэм хүрэх юм.
Ирэх амралтын өдрүүдэд шөнөдөө -22 хэм хүртэл дулаарах тул баяр дөхсөн энэ үед айл өрхүүд цагаан сарын буузаа хийхэд тохиромжтой гэж үзэж байна.
