Хүйтний эрч чангарснаас осголт, хөлдөлтийн 7 дуудлага бүртгэгдэж, 5 хүн нас баржээ
2026-01-22 11:001min

2026 оны 1 дүгээр сарын 17-21-ний хооронд хүйтний эрч чангарсантай холбоотойгоор осголт, хөлдөлтийн 7 дуудлага бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна. Иргэдэд цаг агаарын аюултай үед хувийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулж байна.
2026 оны 1 дүгээр сарын 17-21-ний хооронд хүйтний эрч чангарсантай холбоотойгоор осголт, хөлдөлтийн 7 дуудлага бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна.
Мэргэжлийн байгууллагаас ойрын өдрүүдэд хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдах тул иргэдэд цаг агаарын аюултай үед малын хойноос явахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулж байна.
Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхэд болон биеийн байдал хэвийн бус хүнийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.
Мөн хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, баталгаатай замаар зорчих, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сануулж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.
