Эрүүл мэндийн салбарын цалинг 2026 онд үе шаттайгаар нэмнэ
2026-01-21 08:301min

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалинг 2026 онд үе шаттайгаар нэмэгдүүлж, 3 сая төгрөгт хүргэхээр зохицуулалт хийгдэж байна.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сард 30 хувиар нэмэгдүүлэх зохицуулалтыг хэлэлцэн баталлаа. Энэ нэмэгдэл нь 2026 ондоо багтаан нийт 75 хувийн өсөлттэй байх юм. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллын дагуу цалинждаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд үе шаттайгаар нэмэгдүүлж, 3 сая төгрөгт хүргэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, 2026 оны 1 дүгээр сарын 1-нд 30 хувиар, 8 дугаар сарын 1-нд 9 хувиар, 9 дүгээр сарын 1-нд 9 хувиар, 10 дугаар сарын 1-нд 9 хувиар, 11 дүгээр сарын 1-нд 9 хувиар, 12 дугаар сарын 1-нд 9 хувиар нэмэхээр төлөвлөжээ.
