Монгол эрэгтэй баг хятад пүүл бильярдын дэлхийн цомын анхны аварга боллоо
2026-01-20 11:001min

Австралид болсон хятад пүүл бильярдын багийн дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголын эрэгтэй баг алтан медаль хүртэн аварга болов. Багийн ахлагч Э.Тэмүүжин нь heyball спортын анхны азийн аварга юм.
Австралийн Брисбен хотод 2024 оны нэгдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд хятад пүүл бильярдын багийн дэлхийн цомын анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа. Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй баг тус бүр оролцсон бөгөөд эрэгтэй баг алтан медаль хүртэн аварга болжээ.
Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц нар багтсан байна. Э.Тэмүүжин нь Монгол Улсаас heyball спортын анхны азийн аварга бөгөөд өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийн ДАШТ-ээс 2016, 2017 онд хошой мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм.
