УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны санхүүгийн сахилга батыг сайжруулахыг үүрэг болгов

2026-01-19 11:001min
20260119-110035-file.jpeg
УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд аудит хийх, орон тоог бууруулах чиглэл өгч, санхүүгийн сахилга батыг сайжруулах шаардлагатайг онцлов. Хэрэв мөнгө хэвлэлт замбараагүй байвал хуулийн байгууллагад шилжүүлэхийг үүрэг болголоо.

УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд хийх хяналт, шалгалтын талаар Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нартай уулзаж тодорхой чиглэл өглөө.

Төв банк нь 700 гаруй орон тоотой бөгөөд бүтцийг шинэчилж, давхардсан орон тоог бууруулах чиглэлийг С.Наранцогт ерөнхийлөгчид өгсөн байна. Мөн Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд Төв банкинд аудит хийх үүрэг даалгавар өгсөн байна.

УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, “Монголбанк 10 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж байсан бол одоо энэ тоо бараг хоёр дахин нэмэгдсэн. Хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлж, шаардлагагүй орон тоог бууруулах шаардлагатай. Монголбанк аудит хийх хүсэлтээ гаргаж, аудит хийлгэх ёстой. Ерөнхий аудит Төв банкинд шалгалт оруулж, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэх хэрэгтэй. Хэрэв замбараагүй мөнгө хэвлэсэн бол шалгуулах ёстой” гэжээ.