НӨАТ-ын сугалааны тохирол 2026 оны 1 дүгээр сарын 21-нд болно

2026-01-19 09:001min
20260119-090038-file.jpeg
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны нэгдүгээр сарын 21-нд 13:00 цагт "Е-barimt" аппликейшн болон Боловсрол суваг телевизээр шууд явагдана. Тохиролд 2025 оны арванхоёрдугаар сарын худалдан авалтын баримтууд оролцоно.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд дамжуулалт 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр 13:00 цагт явагдана. Тохирлыг шинэчилсэн журмын дагуу “Е-barimt” аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд үзүүлэх юм. Энэ удаагийн тохиролд 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд оролцоно.