Дакар ралли-2026 уралдааны 11 дэх гарааны дараах Монгол тамирчдын амжилт

Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй “Дакар ралли-2026” авто болон мото спортын уралдаан хоёр дахь гараагаа үлдээд байна. Мотоциклийн ангилалд оролцож буй Монгол тамирчид замаа амжилттай туулж, байраа ахиулж байна.
Өчигдөр болсон 11 дэх гарааны дараа “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд ралли2 төрөлд 9-р байрт эрэмбэлэгдэв. Тэрбээр өмнөх хэд хэдэн гарааны дараа топ тамирчдын жагсаалтад орсон байна.
Хоёр дахь удаагаа уралдаанд оролцож буй ОХУМ П.Мөрөн 11 дэх гарааг 3 цаг 43 минут 3 секундэд туулж, нийт тамирчдаас 29-р байр, ралли2 төрөлдөө 18-р байрт бичигдэж байна.
Өнөөдрийн 12 дахь гараа Ал Хэнакяах хотоос эхэлж, Янбу хотын зүг 720 км зайд үргэлжлэх бөгөөд цаг тооцох хэсэг нь 311 км юм. Уралдааны замын онцлог нь шороон зам 53 хувийг, элс, хайрга 21-22 хувийг, элсэн манхан 4 хувийг эзэлж байгаа бөгөөд зохион байгуулагчид 12 дахь гараанд уралдааны бүх төрлийн замыг багтаасан байна.
