2026 оны Гал морин жилд онцгой засалтай хүмүүсийн тухай

2026-01-15 14:001min
20260115-140039-file.jpeg
2026 оны Гал морин жилд мэнгэ голлосон болон Нашидүрсүмийн засалтай хүмүүсийн талаар мэдээлэл өгч, тэдэнд тохирсон заслыг зөвлөж байна.

2026 оны Гал морин жилд онцгой засалтай хүмүүсийн талаар мэдээлэл өгч байна. Мэнгэ голлосон жилтнүүдэд 1 Цагаан мэнгэтэй хүмүүс багтана. Үүнд 2017, 1981, 1945 оны тахиа, 2008, 1972, 1936 оны хулгана, 1999, 1963, 1927 оны туулай, 1990, 1954 оны морь жилтнүүд орно. Эдгээр жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Тэдэнд мэнгэний засал хийлгэх, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулж байхыг санал болгожээ.

Бар, туулай жилтнүүд Ши буюу Үхэх жилийн Нашидүрсүмийн засалтай бөгөөд үүнийг үхэх гэсэн утгаар ойлгохгүй байхыг анхааруулж байна. Энэ нь буян доройтох буюу ажил үйлсдээ анхаарал тавих, нягт нямбай байхыг сануулсан ойлголт юм. Тэдэнд 9 хар, 9 цагаан чулуу бэлтгэн Нашидүрсүмийн засал заавал хийлгэхийг зөвлөж байна.

Нашидүрсүм гэдэг нь “На” буюу өвдөх, “Ши” буюу үхэх, “Дүр” буюу үхээрт орших гэсэн гурван үгийн нийлбэр бөгөөд гурван жил дараалан тохиодог. Үүний утга нь өвдөх нь гарз гарахаас болгоомжил, үхэх нь ажил үйлсдээ анхаарах, үхээрт орших нь хэл ам, хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг илтгэдэг. Жилийн нашидүрсүмээс гадна суудлын нашидүрсүмийн заслыг зурхайчаас асууж, засал номондоо шамдахыг зөвлөж байна.

Энэхүү мэдээллийг Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан өгчээ.