АНУ 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг түр зогсооно

2026-01-15 13:001min
20260115-130035-file.jpeg
Трампын засаг захиргаа дэлхийн 75 улсын иргэдэд гэр бүлийн цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ. Оюутны болон ур чадвартай ажиллах визүүдэд энэ хориг хамаарахгүй.

АНУ-ын Трампын засаг захиргаа дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь гэр бүлээрээ цагаачлах “ногоон карт”-ын визийг хамарч байгаа ч оюутны F-1, ур чадвартай ажиллах хүчний L болон H-1B төрлийн визүүдийг хамрахгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд уг арга хэмжээ нь засгийн газрын халамж, тэтгэмжийн системийг урвуулан ашиглах эрсдлийг бууруулах, “Америкийн ард түмний хөрөнгийг завших хүсэлтэй хүмүүсийн урсгалыг зогсоох” зорилготой гэж тайлбарласан байна.

Энэхүү виз олголтын зогсоох арга хэмжээ 2021 оны нэгдүгээр сарын 21-нээс хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байгаа ч хамрагдах улс орнуудын эцсийн жагсаалт одоогоор батлагдаагүй байна. Одоогоор Тайланд, Бразил, Орос, Бангладеш, Балба, Пакистан, Бутан, Египет, Йордан, Кувейт зэрэг улс орнууд багтсан бөгөөд Хятад улс уг жагсаалтад ороогүй байна.

Цагаачлалын бус виз буюу аялал, бизнесийн зорилготой богино хугацааны визийн олголт дээрх улс орнуудад хэвийн үргэлжлэх юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа АНУ-д хууль ёсны болон хууль бус цагаачлалын боломжийг эрс хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сард дэлхийн 19 улсын иргэдэд үндэсний аюулгүй байдлын үүднээс хилийн хориг тавьж байв. Тухайн жагсаалтад Орос, Афганистан зэрэг улс орнууд багтаж байсан бөгөөд арванхоёрдугаар сард уг жагсаалтыг таван улсаар өргөжүүлэн Палестины засаг захиргаанаас олгосон иргэний бичиг баримттай хүмүүсийг хамруулаад байна.