Ховд аймагт сураггүй болсон 40 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

2026-01-15 11:301min
20260115-113020-file.jpeg
Ховд аймгийн Манхан суманд сураггүй болсон 40 настай эмэгтэйг Онцгой байдлын алба, цагдаа, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааны үр дүнд эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суудаг 40 настай эмэгтэй Т нь 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 05:00 цагт гэрээсээ явган гарч, сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба 01.13-ны өдөр хүлээн авсан байна.

Нэгдүгээр сарын 14-ний өдөр Манхан сум дахь Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан болон ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ ажиллагааны үр дүнд 01.14-ний өдөр өглөөний 08:55 цагаас эхэлсэн эрэн хайх ажиллагаа 10:20 цагт Манхан сумын “Таван түрүүн хөх сайр” гэдэг газраас гэрээс нь баруун урд зүгт 22 км зайд эсэн мэнд олсон бөгөөд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.