Алтны үнэ Нью-Йоркийн бирж дээр түүхэн дээд түвшинд хүрлээ

Нью-Йоркийн Comex таваарын биржийн арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ долоо хоногийн эхэнд нэг унц нь 4600 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо. Үүнээс хойш үнэ 4578 ам.доллар руу буусан ч өмнөх арилжааны үнийн дүнгээс 1.5 хувиар өндөр хэвээр байна.
2025 онд алтны үнэ 50 удаа дээд түвшинд хүрсэн нь шинжээчдийг гайхшруулсан үзүүлэлт юм. Нэгдүгээр сард алтны үнэ нэг унц нь 2801 ам.доллар байсан бол оны эцэст 4500 ам.долларын “сэтгэлзүйн хязгаар”-ыг давжээ. Энэ өсөлт нь 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд тухайн үед алтны үнэ 126 хувиар өсөж, 512 ам.долларт хүрсэн байна. Тухайн үеийн өсөлт нь дэлхий дахины эрчим хүчний хямрал, Ираны хувьсгал, Зөвлөлтийн Афганистанд цэрэг нэвтрүүлсэн зэрэг геополитикийн эрсдэлүүдтэй холбоотой байв.
