“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

2026-01-15 09:001min
20260115-090032-file.jpeg
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа 1 дүгээр сарын 17-ноос 2 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулагдаж, ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаална.

Монголчууд сар шинийн баярт зориулан жил бүр 1.3 их наяд төгрөг зарцуулдаг бөгөөд үүний 70 гаруй хувь нь импортын бүтээгдэхүүнд ногддог байна. Энэхүү мөнгийг эх орондоо үлдээж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэн худалдаа 2026 оны нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвүүдэд явагдах бөгөөд 21 аймаг, дүүргийн 1,000 орчим жижиг дунд үйлдвэр эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах юм. Түүнчлэн ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүйгээр зохион байгуулах аж.

Өнгөрсөн жилийн “Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчид нийт 54.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Гал морин жилийн шинийн нэгний өдөр тохионо.