Цахим орчинд онгоцны тасалбарын хуурамч зарын улмаас залилан гарчээ

2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, хоёр иргэн “Онгоцны тасалбар зарна” гэсэн хуурамч зарын дагуу холбогдож, үл таних этгээдийн данс руу нийт 4.255.100 төгрөг шилжүүлсэн ч тасалбар авч чадаагүйгээс залилуулжээ.
Цахим орчинд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хямд үнээр онгоцны тасалбар, аяллын багц болон бусад бараа бүтээгдэхүүн санал болгосон хуурамч зар мэдээлэл нийтэлж, бусдыг хохироох тохиолдол олон удаа гарч байна.
Тухайлбал, 2025 онд нийт 16,906 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс 5,214 нь бараа, үйлчилгээ захиалж хохирсон тохиолдол ажиглагджээ. Иймд иргэд цахимаар үйлчилгээ авах, бараа захиалахдаа албан ёсны байгууллага мөн эсэхийг сайтар шалгаж, залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдлыг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
