Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна

2026-01-14 09:001min
20260114-090037-file.jpeg
Баянгол дүүргийн Гандан орчмын 1.6 га талбайд тохижилт хийгдэж, 55 айлын газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Тохижилт нь түүхэн дурсгалт барилгуудыг хадгалж, бизнес болон жуулчдыг дэмжих зорилготой.

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулах ажил эхэлж байна. Энэхүү тохижилтын хүрээнд нийт 55 айлын газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа юм.

Тохижилт нийт 1.6 га талбайд хийгдэх бөгөөд үүний 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган зам байгуулах төлөвлөгөөтэй байна.

Ажлыг Гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдагдуулахгүй, орчин үеийн хэв загвартайгаар гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Мөн энэ бүс нь түүхэн дурсгалт газар учир түүхэн барилгуудын сүр барааг хадгалж, хэвээр нь үлдээх шаардлага тавьж байгаа юм.

Энэхүү гудамжийн тохижилт нь түүх, соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих, гадаад болон дотоодын жуулчдыг татах зорилготой гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.