Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцсон иргэдэд урамшуулал олгоно
2026-01-12 15:121min

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд урамшууллыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан олгоно.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дүгээр тогтоолын дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд урамшууллыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан олгоно.
Иймд урамшуулал хүлээн авах иргэн бүр өөрийн дансны /IBAN/ дугаараа бүртгүүлэх зааврыг хүргүүлж байна.
