Монгол тамирчид “Дакар ралли-2026” уралдаанд оролцож байна

Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй олон улсын “Дакар ралли-2026” уралдаанд Монгол Улсаас хоёр тамирчин оролцож байна. Уралдаан нэгдүгээр сарын 3-нд эхэлсэн бөгөөд мотоциклийн төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өчигдөр 48 дахь удаагийн “Дакар ралли 2026”-ийн долоо дахь гараа нийт 877 км замыг хамарч, уралдааны цаг тооцох хэсэг нь 459 км байв. Хайрга, шороон зам, элсэн манхан зэрэг хүнд нөхцөлтэй замд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 30 минут 19 секундийн амжилтаар нийт тамирчдаас 21 дүгээр байрт, ралли 2 төрөлд 11 дүгээр байрт орлоо. Харин ОУХМ Мөрөн 4 цаг 52 минут 28 секундийн амжилтаар нийт тамирчдаас 32 дугаар байрт, ралли 2 төрөлд 22 дугаар байрт оржээ.
Өнөөдөр найм дахь гараа нийт 721 км зайд уралдааны цаг тооцох 483 км замд явагдах бөгөөд энэ нь “Дакар ралли”-гийн хамгийн урт зам болохыг “Тал нутгаас Дакарт” төслийн баг мэдээлэв.
