Ховд аймаг тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох “АВАРГУУД” хөтөлбөр баталлаа
2026-01-10 11:301min

Ховд аймгийн ИТХ "АВАРГУУД" хөтөлбөрийг баталж, дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг урамшууллаа.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны дөрөвдүгээр тогтоолоор “АВАРГУУД” хөтөлбөрийг баталсан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг урамшуулж байгаа юм.
Мэргэжлийн Холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргилыг Ховд аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнаж, 20 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Түүний дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5 сая төгрөгийн урамшууллыг гардуулсан байна.
