Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нарт зөвлөмж өглөө

2026-01-06 20:011min
20260106-200138-file.jpeg
Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нарт 2026 оны төсөв, хууль тогтоомжийн хэрэгжилт, шимтгэлийн орлогын төлөвлөгөө болон тэтгэмжийн нөхөн олголтын талаар зөвлөмж өглөө.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтсийн дарга нарт 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын багц хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг танилцууллаа.

Мөн Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн хэрэгжилтийг хангах, шимтгэлийн орлогын төлөвлөгөөг оны эхнээс тогтвортой биелүүлэх, шимтгэлийн өрийг барагдуулахад онцгой анхаарч ажиллах чиглэл, зөвлөмжийг өгсөн байна.

2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газруудад ажилгүйдлийн даатгалын санд 45.0 тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын санд 39.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Үүний хүрээнд 2025 оны 10, 11, 12 дугаар сарын олгоогүй 14,996 даатгуулагчийн ажилгүйдлийн даатгалын тэтгэмж болон жирэмсний, амаржсаны, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг энэ долоо хоногт багтаан нөхөн бүрэн олгох чиглэл өгчээ.