2026 оны бүх нийтийн амралтын өдрүүдийн хуваарь
2026-01-05 19:011min

2026 онд Монгол Улсад бүх нийтийн амралтын өдрүүд хоёрдугаар сарын 18-наас арванхоёрдугаар сарын 29-ний хооронд тодорхойлогдсон бөгөөд үндэсний болон олон улсын чухал баяруудыг хамарна.
2026 онд бүх нийтийн амралтын өдрүүд дараах байдлаар тохионо. Хоёрдугаар сарын 18, 19, 20-нд буюу Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд амарна. Гуравдугаар сарын 8-нд Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохионо. Тавдугаар сарын 31-нд буюу зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багшийн дүйчэн өдөр тэмдэглэгдэнэ. Зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн баяр тохионо. Долоодугаар сарын 10-15-ны хооронд Үндэсний их баяр наадам болно. Арваннэгдүгээр сарын 10-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Мөн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр тэмдэглэгдэнэ. Арванхоёрдугаар сарын 29-нд Тусгаар тогтнолын өдөр тохиох юм.
