2026 оны нэгдүгээр сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2026-01-05 18:011min
20260105-180137-file.jpeg
2026 оны нэгдүгээр сард хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой өдрүүдэд олгох хуваарийг танилцууллаа.

2026 оны нэгдүгээр сард хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний мөнгийг 15, 27-ны өдрүүдэд олгоно.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд олгох тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг 20-ны өдөр олгох юм.

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 27-ны өдөр олгоно.

Насны хишиг болон эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг хоёрдугаар сард олгох хуваарьтай байна.