Шинэ жилийн баяраар осгосон байдалтай нас барсан гурван тохиолдол бүртгэгджээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гурван дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хоёрны шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэсэн гурван дуудлага ирсэн байна.
Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж, гадаа гудамжинд осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Осголт, хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирох, насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
