2025 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт 2.9 сая тонн хүрчээ

2025 онд Монгол Улс нийт 2.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон хэрэглэсэн нь өмнөх оныхоос 115 мянган тонноор их байна. Одоогоор улсын хилээр 78 мянган тонн АИ-92, 4,700 тонн АИ-95 бензин, 201 мянган тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлш орж ирээд байна. Түгээлт, нийлүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд нэмэлтээр 10 мянган тонн бензин тээвэрлэгдэн ирж байгаа юм. Энэ сарын нийлүүлэлт бүрэн хийгдсэн бөгөөд сүүлийн дөрөв хоногт нефть бүтээгдэхүүний эрэлт багасаж, хангамж сайжирсан байна. Нэгдүгээр сарын захиалгыг хийж, ОХУ-аас 136 мянган тонн АИ-92, АИ-95 бензинийг авах баталгаажуулсан бөгөөд энэ нь өмнөх сарын нийлүүлэлтээс 60 орчим хувиар их байна. Арванхоёрдугаар сард 132 мянган тонн дизель түлш захиалсан бол нэгдүгээр сард 148 мянган тонн буюу 10 мянган тонноор нэмэгдүүлсэн. Нэгдүгээр болон хоёрдугаар сард нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтвортой байна.
