УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ боловсруулжээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээг 16 багц чиглэлд боловсруулсан байна. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд өнгөрсөн онд 318 бараа бүтээгдэхүүний үнэ өссөн бол энэ оны эхний хугацаанд 406 барааны үнэ нэмэгдсэн байна. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо уг тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалан эрчим хүчний тархмал эх үүсвэрийн тухай тогтоолын төслийг хурдан баталсан нь гишүүдийн мэдэх эрхийг хангаагүй гэж шүүмжилсэн бөгөөд Н.Учрал МАН-ын дарга болсон тул улс төрийн оноо авах зорилгоор ажиллаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тогтоолын төслийг яаруу хэлэлцэж байгаад уучлал хүссэн юм.
