Цаг уурын мэдээ: Жавартай, хүйтэн салхитай байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 29-31-нд нутгийн зүүн хэсгээр жавартай, хүйтэн салхи шуургатай байх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар үүл багавтар бөгөөд нийт нутгаар цас орохгүй байна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас секундэд 5-10 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газарт секундэд 12-14 метр хүрч ширүүсэхээр байна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр агаарын температур -23-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -17-22 градус, Говь-Алтайн нуруу, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6-11 градус, бусад нутгаар -13-18 градус хүйтэн байна.
