НИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзав

НИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа.
НИТХ-ын дарга А.Баяр олон улсын хийлийн тэмцээнд амжилттай оролцсон хийлийн багш Г.Отгонжаргал, төгөлдөр хуурч Ч.Батчулуун болон өсвөрийн хийлчдийг хүлээн авч, амжилт гаргасанд баяр хүргэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяагийн санаачилгаар Соёлын төв өргөө “Нээлттэй тайз” төслийг эхлүүлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд Соёлын төвийн дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв” байгуулагдсан нь хийлийн чуулгын хүүхдүүдийг дэмжихэд чиглэсэн юм.
Өсвөрийн хийлийн хамтлаг 2025 онд олон улсын тэмцээнүүдэд дараах амжилтуудыг үзүүлжээ:
– Австри улсын Вена хотноо болсон “Vienna Music Society 2025” тэмцээнд хийлийн ансамблийн төрөлд 3-р байр
– АНУ-ын Бостон хотод Харвардын Их сургуулийн тайзанд насны ангилалд 1-р байр
– Испани улсын Бэнаск хотод зохион байгуулагдсан XIV International Chamber Music Festival Competition-д ансамблийн төрөлд 1-р байр
– Англи улсын Лондон хотод Монгол наадамд Элчин сайдын яамны урилгаар ганцаарчилсан төрөлд насны ангилалд 3 хүүхэд 3-р байр
– Канад улсын Торонто хотод Royal Sound Strings Competition-д Junior category төрлөөр 2 насны ангилалд 1-р байр
– Солонгос улсын Сөүл хотод “2025 The 3rd Korea Young Artist International Music Competition” тэмцээнд ганцаарчилсан төрөлд 1, 2, 3-р байр
– Итали улсад зохион байгуулагдсан Залуу хөгжимчдийн олон улсын 14-р уралдаанд ансамблийн төрөлд 1-р байр
– АНУ-ын “Special venue music awards international competition” уралдаанд ансамблийн төрөлд 3-р байр эзэлж, 2026 оны 7 дугаар сард Нью-Йорк хотын Карнеги-холлд болох концертод оролцохоор уригдсан.
Мөн 2026 оны 2 дугаар сард Итали улсын Масса хотод болох Олон улсын өсвөрийн хийлчдийн 14-р уралдаанд оролцохоор бэлтгэж байна.
