Хавдар судлалын үндэсний төвд анх удаа робот мэс засал хийжээ

2025-12-30 10:301min
20251230-103025-file.jpeg
Монгол Улсад анх удаа Хавдар судлалын үндэсний төвд робот мэс засал амжилттай хийгдэж, улмаар робот мэс заслын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон боллоо.

Хавдар судлалын үндэсний төвд 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр анх удаа робот мэс засал хийлээ.

Энэхүү үйл явдлаар Монгол Улс робот мэс заслын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болж байна. Робот мэс засал эмчилгээг эх оронд нэвтрүүлэх ажил сүүлийн гурван жил тасралтгүй үргэлжилсэн бөгөөд анхны мэс засал амжилттай хийгдсэн байна.

Робот мэс засал нь дэлхийн 69 оронд нэвтэрсэн шинэ, дэвшилтэт технологи бөгөөд мэс заслын эмч нарт гурав дахь гар мэт нарийвчлалтай ажиллах боломж олгодог. Мөн энэ технологи бүрэн нутагшсаны дараа өндөр хурдны интернэт ашиглан зайнаас мэс засал хийх боломж бүрдэх юм.

Монгол Улс робот мэс заслыг нэвтрүүлэхдээ БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажилласан бөгөөд мэс заслыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн удирдан явуулсан байна.