Монгол Казахстанаас шатахуун авах боломжийг судалж байна

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Шатахууны нийлүүлэлтийг гуравдагч улсаас хангах талаар сэтгүүлчдийн асуултад АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр, Монгол Улс тээвэр ложистикийн хувьд хоёр хөршөөсөө хамааралтай бөгөөд БНХАУ-тай нэг боомтоор, ОХУ-тай хоёр боомтоор хиллэдэг гэв.
Шатахуун худалдаж авахад зах зээлийн үнээр бусад улсаар дамжуулан транзит хийх шаардлагатайг онцолсон байна.
Гуравдагч улс болох Казахстанаас шатахуун авах асуудлыг саяхан ярилцсан бөгөөд Казахстан жилд 18 сая тонн шатахуун боловсруулж хэрэглэдэг ч дотооддоо хомсдолтой, өвөлжилт хүнд байдгийг хэлжээ.
Киргизстан улс 2017 оноос хойш Казахстанаас шатахуун худалдаж аваагүй бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сараас ОХУ-ын нийлүүлэлт доголдсонтой холбогдуулан бага хэмжээгээр худалдаж эхэлсэн байна.
Казахстан, Киргизстан нь Монголтой хил залгаа боловч Монгол Улс транзит хийх шаардлага үүсдэг зэрэг хүндрэлүүд байгааг дурдсан байна.
Ч.Хишигдалай хэлэхдээ, бүх боломжит хувилбарыг судалж, ярилцаж байгааг онцолсон юм.
