49 дүгээр сургууль нарны эрчим хүч ашиглаж төвийн сүлжээнээс хараат бус болжээ
2025-12-25 19:011min

Нийслэлийн 49 дүгээр сургууль 72 ширхэг нарны хавтан суурилуулж, цахилгааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах анхны жишиг ногоон сургууль болсон байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль дээр 72 ширхэг нарны хавтанг дээвэрт суурилуулжээ. Энэ арга хэмжээний үр дүнд тус сургууль цахилгааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах анхны жишиг ногоон сургууль болсон байна.
Сургууль сар бүр цахилгааны төлбөрт 2-3 сая төгрөг зарцуулдаг бөгөөд энэ зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлдэг байжээ. Харин нарны хавтан суурилуулснаар төвийн эрчим хүчнээс хараат бус болж, илүү үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой болсон байна.
