Улаанбаатар төмөр замд 2025 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар 3600 тонн АИ-92 автобензин байна

2025-12-24 16:011min
20251224-160138-file.jpeg
2025 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар Улаанбаатар төмөр замд 60 вагон буюу 3600 тонн АИ-92 автобензин байгаагийн дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.

2025 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар Улаанбаатар төмөр замд нийт 60 вагон буюу 3600 тонн АИ-92 автобензин байна. Вагонуудыг буух өртөөгөөр нь авч үзвэл, Толгойт өртөөнд 26 вагон, Рашаант өртөөнд 1 вагон, Улаанбаатар өртөөнд 9 вагон, Эрдэнэт өртөөнд 14 вагон байрлаж байна. Мөн буух өртөөг чиглэн замд 26 вагон явж байгаа юм. 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 24-ний хооронд нийт 52,683 тонн АИ-92 автобензин, 1,014 тонн АИ-95 автобензин, 150,058 тонн дизель түлш, 7,440 тонн ТС-1 онгоцны түлш орж иржээ.